“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар уншигчдынхаа гарт хүрч байна. Энэ дугаарт нэрт нийтлэлч Баабарын “Огцруулах шүлэг” нийтлэл гарлаа. “…Ялгаа нь хуучин цагт худлаа ч гэсэн хийе, бүтээе босгоё гэсэн уриатай байсан бол одоогийнх нураая, сүйтгэе, самаръя, хорлоё гэсэн зорилготой болжээ. Нэгэнт октябрийн баяр мартагдсан, Ленинийг танихаа больсон учир өөр тэмдэглэлт баяртай боллоо. Энэ бол сонгууль. Сонгууль угтсан хөдөлмөрт завсарлага гэж үгүй…”. Нийтлэлийн үргэлжлэлийг III нүүрээс уншина уу.
Авто машины худалдаа эрхлэгчид өчигдөр Чингисийн талбайд жагсч, нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлжээ. Энэ тухай сурвалжлага тэргүүн нүүрт гарлаа. Улс төр нүүрт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар ярилаа. Мөн байнгын хороодын хуралдааны мэдээллийг Улс төрийн нүүрнээс унших боломжтой.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дамбын Дашдондовтой уран бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хиам, зайдас хорт хавдар үүсгэдгийг анхааруулжээ. Энэ талаарх мэдээллийг Дэлхийн нүүрнээс уншина уу.
Сүнсний баяр буюу “Halloween” гэж юу вэ. Монголчууд энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ. Танин мэдэхүйн нүүрэнд энэ талаар мэдээллээ.
Эдгээр болон бусад мэдээ мэдээлэл өнөөдрийн дугаарт гарлаа.
“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ