Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр зам тээврийн ноцтой ослын улмаас 2 хүн амиа алджээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 10-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 173 дуудлага мэдээлэл бүртгэжээ.

Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас хотод 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь хохирсон байна.

Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Мотоциклтой онхолдох хэлбэрээр 2 жолоочийн амь хохирсон.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр –4 хүн тус тус гэмтсэн.

Хүний амь хохирсон осол, хэргээс дурдвал:

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 19:00 цагийн орчим Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт шороон замд /сумын төвөөс 1 км зайд/ хажу маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон.

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн орчим Булган аймаг, Орхон сумын нутаг дэвсгэрт шороон замд /сумын төвөөс 20 км зайд/ даун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 46, Орон нутагт 15, Улсын хэмжээнд 61 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *