Categories
мэдээ нийгэм

Өчигдөр нийт 235 ослын дуудлага бүртгэгджээ

Замын цагдаагийн албаны Жижүүрийн хэлтэст өчигдөр нийт 290 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 235 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн осол, хэргийн улмаас 3 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

Түүнчлэн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19 хороо Зуслангийн замд “Сorolla” маркийн 65-66 УНЦ автомашины жолооч Б нь явган зорчигч 30-35 орчим насны эмэгтэй нэр ус хаяг нь тодорхойгүй иргэнг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Мөн Баянзүрх дүүргийн нутаг 6 хороо Оюутны хотхоны замд амины “Рrius” маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Prius” маркийн автомашины М жолоочтой машинтай мөргөлдөж тээврийн хэрэгслийн зорчигч 3 настай Э, 28 настай Г, 34 настай Ц, нарын 3 хүн гэмтсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *