Categories
мэдээ нийгэм

Өчигдөр нийслэлд хоёр автомашин шатжээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны “Баганат-Өргөө” хотхоны хашаанд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 04-ний өдрийн 11:56 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан иргэн Б-ын “Истана” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол хорооллын 418 дугаар байрны зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 05-ны өдрийн 03:38 цагт хүлээн авчээ. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход иргэн Г-ын “Хариер” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *