Categories
мэдээ нийгэм

Өчигдөр хурд хэтрүүлсэн 78 зөрчил илрүүлснээс, дээд тал нь 140 км/цаг хурдтай байжээ

Өчигдөр хурд хэтрүүлсэн 78 зөрчил илрүүлснээс, дээд тал нь 140 км/цаг хурдтай байжээСар шинийн баярын өдрүүдэд улсын хэмжээнд 70 цэгт 151 цагдаагийн алба хаагч ажиллаж байна. Цагдаагийн албан хаагчид орон нутгийн авто замын хөдөлгөөнд тавих хяналтаа эрчимжүүлснээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 зөрчил /өчигдөр 34/ болон хурд хэтрүүлсэн 78 зөрчлийг тус тус илрүүлжээ.

Нийслэлийн замын хөдөлгөөний эрчим 40 хүртэлх хувиар буураад байна.

Баярын өдрүүдийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулхад ” нийслэлийн замын хөдөлгөөний эрчим 40 хүртэлх хувиар буурсан. Хөдөө, орон нутаг руу гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд 50-100 км тутамд хяналт тавин ажиллаж байгаа ба орон нутгийн замд ноцтой ослын дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй нь цагдаагийн байгууллагын хяналттай холбоотой. Тодруулбал, орон нутгийн замд тасгийн дарга, ахлахууд нь биечлэн хариуцаж хөдөлгөөнт болон байнгын постод ажиллан хяналт тавин ажиллаж байна” гэв.

Мөн орон нутгийн замд хурд хэтрүүлсэн нийт 78 зөрчлийг өчигдөр илрүүлсэн байна. Хамгийн дээд тал нь 140 км/цаг хурдтай явж байсан тээврийн хэрэгслийн жолооч халтиргаа гулгаатай замд гэр бүлтэйгээ хамт зорчиж байсан аж.

өчигдөр орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39, нийслэлд 49 жолоочийг илрүүллээ. Тэдний дийлэнх нь гэр бүлээрээ явж байсан. Гэх мэт зөрчлүүдийг цагдаагийн байгууллага таслан зогсоолоо. Хэрэв дээрх зөрчлүүдийг илрүүлээгүй бол хүний эрүүл мэнд, амь нас хохирсон ноцтой осол аваар гарах байсныг үгүйсгэхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *