Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 35 жолооч согтуугаар жолоо барьж, 181 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Энэ сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1323 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 589, хулгайтай холбоотой 9, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 87, гэмт хэргийн шинжтэй 36 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 35, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 86, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 121, хүний биед халдсан 54, эрүүлжүүлэх байранд хоносон 181, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 94 тохиолдол гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *