УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болно. Ерөнхий хорооны хуралдаанд оролцох Оросын талын төлөөлөгчид Улаанбаатарт ирээд байгаа ажээ. Тэд салбарын яамны удирдлагуудтай уулзалт хийж байгаа бөгөөд өнөөдөртөө багтан Ерөнхий хорооны хурлаа хийх гэнэ.
Хурлаар чухам ямар асуудал хэлэлцэх талаар одоогоор мэдээлэхгүй байна. Зарим эх сурвалж “УБТЗ” ХНН-ийн даргын асуудлыг хэлэлцэж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм. Одоогоор “УБТЗ” ХНН-ийн даргынүүрэг гүйцэтгэгчээр Г.Сэрээнэндорж ажиллаж буй юм.
“УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны одоогийн бүрэлдэхүүнд:
ОХУ-ын талаас:
- В.Н. Морозов- “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч
- А.С. Цыденов- ОХУ-ын тээврийн орлогч сайд
- В.В. Морозов- “Оросын төмөр замууд” НХН-ийн Монгол улс дахь Ерөнхий төлөөлөгч
Монгол улсын талаас:
- Ё.Манлайбаяр- “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орогч дарга, Зам тээврийн яамны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
- Д.Болдбаатар- Эдийн засгийн хөгжлийн яамны эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын дарга
- Г.Вандандагва- Монголын Төмөр замчдын холбооны ерөнхийлөгч нар ажилладаг.