Categories
мэдээ нийгэм

УБТЗ: Битүү вагонуудыг зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна DNN.mn

С.Батдөл: УБТЗ бүх хүчин чадлаа шавхан битүү вагонуудыг бүгдийг нь зөвхөн  цементийн тээвэрт ашиглаж байна | News.MN

Барилгын гол материалын нэг цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн талаар УБТЗ ХНН-ээс өнөөдөр мэдээллээ. УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл дараахь тодруулгыг өгч байна.

Тэрээр, манай байгууллага бүтээн байгуулалтын улиралд үндэсний үйлдвэрүүдийн цементийн тээвэрлэлтийг саадгүй түргэн шуурхай зохион байгуулахын тулд бүх хүчин чадлаар ажиллаж байна. Битүү бүх вагоныг зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна гэдгийг тодотгов. УБТЗ Хөтөл өртөөн дэх “Цемент шохой” ТӨХК-иас гадна Олон-Овоо өртөөн дэх “МАК” болон Өргөн өртөөн дэх “Монцемент” ХХК-ийн цементийн тээвэрлэлтийг гүйцэтгэдэг байна. Цементийн тээвэрлэлтийг энэ сарын 25-ны байдлаар танилцуулбал:

  • Олон-Овоо өртөөн дэх “МАК” ХХК УБТЗ-д 250 битүү вагоны захиалга өгснөөс 187 вагоноор хангалт хийж 187 вагон цемент ачсан. Тус компанийн цементийн үйлдвэр хэвийн ажиллаж, ачилтыг хоногт тогтмол хийж гүйцэтгэж байна.
  • Өргөн өртөөнд “Монцемент” 50 битүү вагоны захиалга өгснөөс 36 вагоны хангалт хийж, 36 вагон цемент ачсан. Хоног бүр ачилтыг хэвийн хийж гүйцэтгэжээ.
  • Хөтөл өртөөн дэх “Цемент шохой” ТӨХК УБТЗ-д 242 вагоны захиалга өгснөөс 182 битүү вагоны хангалтыг хийсэн. Үүнээс цемент ачсан 159 вагон, үйлдвэр өөрөө ачиж амжаагүй 23 вагон байна.

Тус үйлдвэрт 7 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд захиалгын дагуу вагон өгсөн боловч үйлдвэрт жагсаал, цуглаан гарсан болон бусад шалтгаанаар ачилт хийгээгүй байна. Мөн 11,12,17,18-нд тоног төхөөрөмж эвдэрсэн шалтгаанаар ачилтыг дутуу хийсэн зэрэг нь битүү вагоны эргэлт болон цементийн тээвэрт сөргөөр нөлөөлж байна. Ер нь цементийн үйлдвэрүүд маань техникийн сааталгүй богино хугацаанд ачилтыг хийж гүйцэтгэж байвал вагонуудын хэрэгцээ, ашиглалт түргэсч, цементийн тээврийн эргэлт тэр хэмжээгээр хэвийн, сайжрах болно гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *