Categories
мэдээ нийгэм

УБТЗ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

ОХУ-аас худалдаж авсан 587 хагас вагоныг тээвэрт ашиглаад хагас жил болжээ. Эдгээр вагоныг худалдаж авч засварлахад 16,2 тэрбум төгрөг зарцуулж, тээвэрт явуулж ашигласнаар 1,4 сая тонн ачаа тээвэрлэн16,9 тэрбум төгрөгийн орлого олжээ. Ийнхүү ОХУ-аас 587 ачааны хагас вагон худалдаж авч, өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангаж байгаа нь Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, иргэд, аж ахуйн нэгжийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд ач тусаа өгсөн алхам болж байна.

УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан “Нийт 1000 хагас ачааны вагоныг худалдаж авах байсан ч нийгэмд үүссэн сөрөг үр дагавраас болж 587-гл оруулж ирсэн. Ахиад1400хагас вагон оруулж ирэх шаардлагатай. Мөн 1347 хагас ачааны вагоныг олон жил ашигласан учраассольж, захиалгаа нөхөх хэрэгтэй байна.”

УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаныдаргаЛ.Болд тэдгээр вагонуудын техникийн байдлын талаар “УБТЗ-ын худалдаж авсан вагонууд нь 1994-1995 онд үйлдвэрлэгдэж ОХУ-д 22 жил ашиглагдаж 1-2 жил сул зогссон вагонууд бөгөөд Монгол Улсад мөрдөж буй стандартын дагуу 6-7 жил ашиглах боломжтой юм. Учир нь Монгол Улсын MNS 6466:2016 стандартын хавсралт А-ийн 1.1.3-т хагас вагоны ашиглалтын нормт хугацааг 30 жилээр тогтоосон юм.Түүнээс гадна ОХУ-аас худалдаж авсан эдгээр вагон нь УБТЗ-ын өөрийн эзэмшлийн вагонуудаас харьцангуй залуу юм. Өөрийн эзэмшлийн 1374 вагоны 945 нь 25-30 түүнээс дээш жил ашигласан вагонууд байгаа юм.” гэлээ.

Худалдан авсан вагонуудын ашиглалтын хэвийн байдлыгтодорхойлуулж, баталгаажуулахын тулд үйлдвэрлэсэн он нь өөр өөр таван вагоныг сонгон авч эрх бүхий оношилгооны байгууллага ШУТИС-ийн Барилгын конструкцын багийн тэргүүлэх профессор Я.Дүйхэржав, Үл эвдэх сорил, оношилгооны инженер Д.Мөнгөн нарын “Бүүвэй Цагаан Барс” ХХК-иар вагоны ноён нуруу, засварын дам нуруудад металлын төлөв байдлын судалгаа, хэв гажилтыг шалган металлын үлдэгдэл нөөц, ашиглалтын хугацааг тодорхойлсон байна.Үүнд вагоны ноён нурууны болон тэнхлэгийн голуудын хэв гажилт ашиглалтын шаардлагыг бүрэн хангаж, үлдэгдэл нөөж15,5-17,9 жил гэж гарсан байна.

Э.АНУДАРЬ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *