Categories
мэдээ нийгэм

ҮБХ-ны ээлжит хурал боллоо DNN.mn

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр /2022.04.16/ болж байна. Уг хурлаар шинээр ҮБХ-г зохион байгуулахаар гадна, улс төрийн зөвлөлөө эмхлэн зохион байгуулах аж.

Уг хурлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “АН Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Улсын дээд шүүх 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр нийт шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж 12 дугаар тогтоолыг баталсан. Уг дүрэм батлагдахаас өмнөх АН-ын аль ҮБХ, улс төрийн зөвлөл нь хүчинтэй, хүчингүй гэх маргаан их явсан. Харин Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт гуравдугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэнээрээ энэ маргаан хууль зүйн хувьд бүрэн эцэслэгдсэн” хэмээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *