Categories
мэдээ спорт

U23 эмэгтэй баг “Nations League” цувралын эхний өдөр түрүүллээ

Олимпийн наадамд оролцсон тамирчин О.Хулан тэргүүтэй 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны эмэгтэй шигшээ баг өнгөрсөн шөнө “Nations League”-ийн тоглолтоо эхлүүлж эхний өдрөө түрүүллээ.

“FIBA 3×3 U23 Nations League” нь “Европ-1”, “Европ-2”, “Европ-Америк”, “Африк-Ази” болон “U21” гэсэн таван бүсэд хуваагдан болж буй.

Монгол улсын эрэгтэй, эмэгтэй багууд “Африк-Ази” бүсэд Нигери, Алжир, Египет улсын шигшээ багуудтай өрсөлдөх учиртай.

Бүсийн эхний цуврал Египет улсын “Аравдугаар сарын 6” хэмээх хотод долоон өдрийн турш дундаа нэг өдөр завсарлан зохиогдож байна.

Манай улсын U23 эмэгтэй шигшээ баг хэсэгтээ Египетийн U21 насны багийг 16:13 харьцаатай хожсон боловч Египетийн U23 насны багт 17:18 харьцаатай хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар гарсан.

Улмаар эхний өдрийн аваргын төлөө Египетийн U23 насны багтай ахин тоглож сүүлийн мөчин 19-21 харьцаагаар хожин түрүүллээ.

Харин эрэгтэй U23 шигшээ багийн хувьд Египетийн U21 багт 22-18, Египетийн U23 багт 22-16 харьцаагаар хожигдсон.

Тэмцээний хэлбэр:

Эрэгтэй, эмэгтэй тус бүр дээр Монгол, Египет, Египет U21 гэсэн гурван баг тойргоор тоглож хамгийн өндөр оноотой хоёр нь финалд тоглосноор тухайн өдрийн ялагч тодорно.

Тэмцээн уг хэлбэрээр гурван өдөр үргэлжилж гурван удаа аварга тодорсны дараа нэг өдөр завсарлаад дахин гурван удаа аваргаа шалгаруулан оноо цуглуулна.

Нийт зургаан удаа аварга тодорч оноо цуглуулснаар Үндэстнүүдийн лигийн эхний цуврал дуусна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *