Categories
мэдээ улс-төр

Ө.Энхтүвшин: Ойлголцож чадсан

Image result for Ө.Энхтүвшин

УИХ-ын чуулганаар Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшинг томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ Засгийн газрын гишүүдийг томилохдоо тус бүрд нь хэлэлцэх учиртай. О.Баасанхүү гишүүн аанай л салхи хагалж, ширүүхэн асуултаар нэр дэвшигчийг буллаа.

Нам эв нэгдэлгүй байна, тохиролцож чадахгүй байна гээд та шүүмжлээд байсан. Албан тушаал аваад тохиролцсон уу гэж О.Баасанхүү гишүүн “тавлав”.

Ө.Энхтүвшин нэр дэвшигч хариулахдаа “Хоорондоо ойлголцож чадсан уу гэж О.Баасанхүү гишүүн асууж байна. Ойлголцож чадсан. Гэхдээ албан тушаалын тохиролцоон дээр биш. Үзэл бодол, зарчим, үнэт зүйл дээрээ, олон түмний өмнө хүлээж байгаа хариуцлага дээрээ бид ойлголцож байгаа. Цаашдаа ч бид тэгж ойлголцож чадна. Яагаад заавал энэ албан тушаалд очих хэрэгтэй байсан юм бэ гэж өчигдөр бас байнгын хороон дээр асууж байсан. Тийм ээ, би эхлээд энэ Засгийн газарт залуучуудыгаа түлхүү оруулъя гэж бодсон юм. Тэгж бодоод зургаан хүн дээр бодлогоо нэгтгээд явуулсан. Болчих байх гэж бодсон. Нэлээд хөөцөлдсөн. Зарим нь болсонгүй. Журмын нөхөд маань эргэж ярилцаад, улс орны байдал амаргүй байна. Намын дотооддоо ч ойлголцох асуудал зөндөө байна. Хийх ажил их байна. Танд төрийн ажлын туршлага байна. Энэ амаргүй ажилд зүтгэ гэсэн юм. Одоо зүтгэхгүй бол хэзээ зүтгэх вэ гэж шууд тулж ярьсан юм. Миний өөрийн бодлоос гадна би хамт олонтой, нөхөдтэй тэднийхээ бодлогод захирагдаж явдаг хүн. Энэ дагуу шийдвэр гаргаад явж байна. Хийх ажил их байна, нөхцөл байдал амаргүй байна. Албан тушаалаа давхарлая гэхээсээ хариуцлага, үүрэх ачаагаа давхарлая гэсэн юм.”

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *