Categories
мэдээ спорт

Туялзуур сэлэмний өсвөрийн УАШТ боллоо

Туялзуур сэлэмний сонирхогчдын болон 12 хүртэлх насныхны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдээр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Тус тэмцээнд 4 клубын 60 гаруй тамирчин өрсөлдлөө.

Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд аваргын алтан медалийг Г.Шинэбаяр (УБ Фенсинг), мөнгөн медалийг Б.Дэмбэрэлнямба (Хангарьд), хүрэл медалийг Б.Цогтгэрэл (УБ Фенсинг), Т.Доржбат (Уурхайчин) нар хүртлээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Б.Цолмонтуяа (УБ Фенсинг), мөнгөн медалийг Б.Анхзаяа (Уурхайчин), хүрэл медалийг С.Учралт (УБ Фенсинг), Б.Саруул-Онон (Дуэль) нар тус тус хүртлээ.

U12 ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнд аваргын алтан медалийг Г.Сумъяабалдан (Уурхайчин клуб), мөнгөн медалийг Э.Тэлмүүн (Уурхайчин клуб), хүрэл медалийг К.Далай (УБ Фенсинг), Б.Аззаяа (Уурхайчин) нар хүртлээ. Анх удаагаа энэ төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон нь энэ бөгөөд Багануур хотын “Уурхайчин” клубын хүүхдүүд бахдам амжилт үзүүлж, 3 медаль хүртэв.

Энэ өдөр “УБ Фенсинг” клуб 2 алт, 3 хүрэл, “Уурхайчин” клуб 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, “Хангарьд” клуб 1 мөнгө, “Дуэль” клуб 1 хүрэл медаль тус тус хүртлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *