Categories
мэдээ нийгэм

​Төвийн бүсийн наадам Багануурт болно

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэр гаргажээ. Мөн Төвийн бүсийн хурдан морины уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй гэж үзэн Засгийн газарт шийдвэрээ хүргүүлсэнбилээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулагдах байсан Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Багануур дүүрэгт зохион байгуулахаар байршлыг өөрчилж шийдвэрлэснээ нийслэлийн Онцгой комисст албан ёсоор хүргүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *