Categories
мэдээ нийгэм

Төв замаас салбарласан туслах замуудын цасыг дүүргүүд хариуцан цэвэрлэх ёстой

Цас их орсны улмаас нийслэл хотын гудамж цэвэрлэдэг Хот тохижилтын газрынхан ачаалалтай ажиллаж байна. Нийт 450 гаруй ажилчид гадаа ажиллаж байгаа юм байна. Гэвч цас дийлдэхгүй байгаа нь нийслэл хот маань өвөлд бэлтгэлгүй байсныг харуулах мэт.

Нийслэл хотын хэмжээнд нийт 16 чиглэлийн 330 гаруй замд 99 тонн бодис цацжээ. Мөн алслагдсан зам харгуй, гүвээ даваан дээгүүрх цасыг арилгах ажил эрчимтэй үргэлжилсээр байгаа аж. Энэ талаар Хот тохижилтын газрын дарга “ Манайх 336 км замыг хариуцан ажилладаг. Энэ чиглэлүүддээ бодис, давсаа цацсан. Төв замаас салбарласан туслах замуудыг дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд хариуцах ёстой. Тэд өөрсдийн нөөцөөс давс, элсээ цацна” хэмээлээ. Тэгэхээр дүүргүүдийг ажлаа хэр хийхийг харах л үлдлээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *