Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр боллоо. Үргэлжлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа үргэлжилж байна.
Эрхэм уншигч танд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сонин сайхнаас хүргэе.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд цагдаа, дотоодын цэрэг, оюутан цагдаа зэрэг 1100 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Тухайлбал,
Морьт эргүүлүүд зөвхөн гадаадын жуулчдын гэлтгүй наадамчин олны ч анхаарлыг татаж байгаа бөгөөд наадамчид морьт эргүүлүүдтэй дурсгалын гэрэл зураг татуулж байв.Сонирхуулахад, “Хүй долоон худаг”-т “Цагдаагийн түр хүрээ” байгуулагдаж, 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.