Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн малчин А-гийн азарга
галзуурчээ. Уг азарга унага татаж байсан хүний бугалганаас хазаж
гэмтээсэн байна. Галзуурсан азарганд хазуулсан хүн Улаанбаатар хотод
эмчлүүлж байгаа аж. Харин галзуу өвчний сэжигтэй үхсэн азарганаас дээж
авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлжээ. Уг
азарга өнгөрөгч долоодугаар сарын нэгэнд чононд ноцуулсан аж. Тухайн үед
уг чоныг авлан тархи, хэл, ходоод, засаа зэргийг нь хэд хэдэн хүн авч
хэрэглэсэн мэдээтэй байна.
б
Үүнээс гадна Булган аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн малчны үхэр
үхсэн дуудлагын дагуу энэ сарын 17-ны өдөр малын эмч газар дээр нь
ажиллан, галзуу өвчний шинж тэмдэг болохыг оношилжээ. Улмаар сумын
Гамшгаас хамгаалах штабаас албаны бүрэлдэхүүн гарч, үхсэн үхрээс дээж
авч аймгийн мал эмнэлгийн лабораторид хүргүүлэн, үлдэгдлийг заавар,
журмын дагуу шатаан булж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.
Шинжилгээний дүнгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг
даргын захирамжаар энэ сарын 18-наас 14 хоногийн хугацаатай
хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна.