Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн 180 өрхөд 19 сая төгрөгийн тусламж үзүүлжээ

Зуунмод сумын онцгой комисс FTI.Mongolia олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжил төсөл”-тэй хамтран 180 өрхөд 19 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, ариутгалын бодис, амны хаалт хүргэн тусалж байна.

Мөн олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран 2000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон.

Үүнээс Төв аймгийн аймгийн зудын нэн өндөр эрсдэл бүхий Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Лүн, Эрдэнэсант сумдын 150 малчин өрхөд малын эрдэс тэжээлийн багц бүхий 51,781,500 төгрөгийн тусламж олгосон байна.

Малын эрдэс тэжээлийн 1 өрхийн багцад эрдсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтсан байна.

Эх сурвалж: Төв аймгийн хэвлэл мэдээллийн алба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *