Categories
мэдээ нийгэм

Төөрсөн иргэд малчин айлд очсон байжээ

Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ...

Өвөрхангай аймгийн төвөөс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан “Корола” маркийн суудлын машинтай, хоёр зорчигчтой иргэн И Мандал-Овоо сумаас 17:00 цагийн үед гараад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 30-ны 02:30 цагт ОБЕГ-т өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 04:00 цагт гарч, тус сумын баруун зүүн чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Төөрсөн иргэд аймгийн төвөөс зүүн хойд зүгт 75 км, Мандал-Овоо сумын төвөөс баруун урд зүгт 75 км-т Булган сумын Дал багийн Загийн-Ишин гэдэг газарт малчин О-гийнд эсэн мэнд очсон байна. Энэ мэдээллийг төөрсөн иргэний эгч, аймгийн Онцгой байдлын газарт утсаар мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *