Categories
мэдээ нийгэм

Туулын мөс цөмөрч, машин суужээ

Онцгой байдлын ерөнхий газраас сүүлийн 24 цагт тохиосон аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Нийслэлийн Налайх дүүргийн зургадугаар хороо, Туул голын Бүдүүн чулууны гарам гэдэг газар суудлын автомашин /дотроо дөрвөн зорчигчтой/ мөс цөмөрч суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 22-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэний “Хайлюкс” загварын суудлын автомашинд жолооч /48 настай, эрэгтэй/, зорчигчдын хамт Туул голын мөс цөмөрч суусан байсныг татан гаргасан.

Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн Уур баагдаг гэдэг газар 44 настай, эрэгтэйн “Приус-20” загварын /дотроо 2 зорчигчтой/ суудлын автомашин Дөргөн нуурын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 23-ны өдрийн 05:48 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ангийн байрлалаас Дөргөн нуурын чиглэлд хөдөлсөн.

Мөн Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн Хатавч гэдэг газар нэгдүгээр сарын 22-ны өдрийн 15:46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:55 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *