Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрс түлээд угаарын хийд хорджээ

Шаамар сумын Дулаанхаан тосгоны 3-р хэсэгт оршин суугч 2 иргэн ахуйн нөхцөлд түүхий нүүрс түлэх үед угаарын хийнд хорджээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран үзлэг шалгалтыг хийж тосгоны эрүүл мэндийн төвд анхан шатны үзлэг тусламжийг үзүүлэн Дархан уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн байна.

Иймд хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэд та бүхэн угаарын хийн аюулаас сэргийлэхийн тулд зуухан дахь шаталт бүрэн явагдаж буй эсэх, зуух бүрэн бүтэн байгаа эсэхийг зайлшгүй шалгаж түлшийг зөв ашиглахыг сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *