Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулааны шугамд холбоход 3.5 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хориглох тухай” 62-р тогтоол, Шадар сайдын 2020 оны “Усан халаалтын зуух болон уурын зуухыг дэвшилтэт технологид шилжүүлэх тухай” 123 дугаар тогтоолоор бүх төрлийн халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг 2022 оны 05 сарын 15-наас бүрэн хориглосон.

Дээрх тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод УБЗАА, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 3.5 тэрбум төгрөгөөр түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулааны шугаманд холбох ажлыг хийж байна.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УБ хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар 421 дүгээр хорих ангийн 7 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн халаалтын шугамд холбох ажлын явцтай танилцлаа.

Ажлын гүйцэтгэгчээр “Билгүүн од констракшн” ажиллаж байгаа бөгөөд шугам угсрахад хүндрэлтэй зарим ажлыг УБЗАА-наас шийдвэрлэж ажиллахаар боллоо. Энэхүү шугам баригдсанаар жилд 800 тонн түүхий нүүрс хэрэглэх 7 халаалтын зуухыг зогсооно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *