Categories
мэдээ нийгэм

ТҮЦ эрхлэгчид өнөөдөр жагсаал зохион байгууллаа

Монголын худалдаачдын холбооны гишүүд өнөөдөр Тусгаар тогтнолын ордны гадна талбайд жагсаал зохион байгууллаа. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын хоёрны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/, ил задгайгаар худалдаа үйлчилгээ эрхэлж байгааг зогсоох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн улмаас нийслэлийн хэмжээнд 300 мянган худалдаа эрхлэгчид хохирч байна хэмээн жагсаал хийсэн юм.

Жагсаалд оролцож буй иргэд “Хотын даргын захирамжийн дагуу үйлчилгээ явуулж буй ТҮЦ-ийг ачина гэж дүүргээс бидэнд мэдэгдсэн. Тиймээс бид нар өнөөдөр жагсаал зохион байгуулж байна. Жилийн жилд төр засаг ТҮЦ ачина гэж ард түмнээ эвхрүүлчих юм. Саяхан буюу нэгдүгээр сарын хоёрны нийслэлийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөн болсон юм байна. Тэр хуралдаанаар гар дээрээс худалдаа эрхлэгчдийг цэгцэлж ТҮЦ-үүдийг ач гэсэн үүрэг өгсөн байгаа юм. Өнөөдрийн байдлаар яг хэзээ ачихыг бид мэдэхгүй байна. Ачихын өмнө ТҮЦ-ний тогийг таслаад ачдаг байхгүй юу. Бидний зүгээс өнөөдөр ТҮЦ ачихаа зогсоо гэсэн шаардлагыг тавьж, гадаа хүйтэнд жагсаж байна” гэх хариултыг өгч байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *