УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Нефть бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байна. Гэтэл бензиний үнэ яагаад буурахгүй байна вэ. Онцгой албан татвар нэмэгдүүлнэ гээд байх юм. Ард түмний нуруун дээр ирэх ачаа л нэмэгдээд байна шүү дээ” гэсэн юм.
Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг “Нефть бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахыг Засгийн газар зорьж байгаа” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хямралын үед Архангай аймагт 1.6 тэрбумаар Хөгжлийн хэлтсийн барилга барьж өгөх нь. Бас 860 гаруй сая төгрөгөөр бас нэг байшин барьж өгнө. Энэ хямралын төсөв мөн үү. Цалин хасах нь зөв юм уу, эсвэл ингээд байшин хайс бариад байх юм уу” гэлээ.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “Юун түрүүнд энэ хямралын төсөв биш. УИХ-ын хэлэлцүүлгийн явцад гишүүд дандаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх санал гаргаж байгаа. Тэгэхээр бид хямралын төсөв гэдэг юмнаас өөрсдөө ч бас их хол байх шиг байна” гэв.