Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголыг энэ долоо хоногт батална

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хийж буй төсөв тодотгох ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгах бололтой. Өнгөрөгч долоо хоногт төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд буй бөгөөд ирэх пүрэв гаригт эцсийн хэлэлцүүлгийг хийж батлахаар төлөвлөжээ.

Төсвийн тодотголыг баталсны дараа ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсад дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *