Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хорооны хуралдаан “гацлаа”

УИХ-ын Төсвийн байнгын
хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц
бүрдэхийг хүлээсээр 10.20 цагийн орчимд эхэлсэн юм.

Хуралдаан эхэлсэн даруйд
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа байнгын хорооны хуралдаанаар
хэлэлцэх бүхий л асуудлаар завсарлага авах хүсэлтэй байгаагаа хэлэв. Үүнд
Байнгын хорооны дарга Ч.Улаан “Таван асуудлын гурваар нь УИХ дахь МАН-ын бүлэг
өмнө нь завсарлага авсан учраас дахин завсарлага өгөх боломжгүй. Хоёр асуудлаар
нь завсарлага өгч болно” гэсэн юм. Ингээд цөөнхийн бүлэг хоёр асуудлаар
завсарлага авах эрхээ эдэлж, хуралдаан цааш үргэлжлэх болоход Д.Хаянхярваа
гишүүн “Хуралдаа ирээгүй байгаа М.Сономпил гишүүний картыг хийсэн байна. Авах
ёстой” гэсэн шаардлага тавив.

Хуралдаан даргалагч
“М.Сономпил гишүүн эмнэлгээс ирж яваа. Карт уншуулаад ирцэнд оруулчихаарай” гэж
хэлсэн юм. Хэрвээ М.Сономпил гишүүн ирэхгүй бол байнгын хороогоор дэмжлэг авсан
хуулийн төслөө дахиж хэлэлцье” гэж аргадав.

Гэвч Д.Хаянхярваа гишүүн
“Ирсэн цагт нь хурлаа эхлэх ёстой” гэсэн шаардлага тавьсны дагуу Ч.Улаан дарга
картыг сугалснаар ирц 50 хувьд хүрэхгүй болж, хуралдаан гацаад байна.

Төсвийн байнгын хороо
өнөөдөр хуралдаж чадахгүй бол УИХ-ын чуулган төлөвлөсөн төслүүдээ хэлэлцэх
боломжгүй болох юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн Ерөнхий сайдын мэдээллийг сонссоноор
чуулганы хуралдаан өндөрлөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *