УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхлэх хуваарьтай байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадсангүй. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр товлоод байсан юм.