Categories
мэдээ нийгэм

Тусгай зөвшөөрөлтэй газраас шингэрүүлсэн хий авахыг зөвлөж байна

hiiНийслэлийн онцгой байдлын газраас амралт зугаалгын үе эхэлсэн энэ өдрүүдэд шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмжийг албан ёсны тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас худалдаж авахыг зөвлөж байна. Тус газраас Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явуулах иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмж ашиглуулах талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэстэй уулзалт зохион байгуулжээ.

Баяр наадмын өдрүүдэд энэ төрлийн төхөөрөмж ашиглах үйлчилгээний цэгүүд, хуушуурын гэрүүдэд хий нийлүүлэгч байгууллагатай хамтран хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар нэгдсэн зааварчилгаа өгсөн байна. Мөн ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *