Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг
өнөөдрөөс онлайнаар авч эхэлж буй. Гэвч яг одоогоор серверт алдаа гарсан
шалтгаанаар тус бүртгэл түр хаагдаад байна.
Ашигт малтмалын албан ёсны вэб хуудсанд “Хайгуулын тусгай зөвшөөрөл
хүссэн өргөдлийн дугаар олгох цахим системийн Login серверт алдаа гарч
техникийн саатал үүссэн тул дугаар олгох үйл ажиллагааг түр хугацаагаар
зогсоосныг мэдэгдье” гэсэн тайлбарыг өгчээ. Бид энэ талаар ашигт
малтмалын газраас тодруулахад “Сервер гацсан. 51 дэх дугаарыг олгож
байхад гацсан. Манайхан хуралдаж байна. Юунаас болж гацсан, хэзээ хэвийн
болох талаар одоогоор тодорхой хариу өгөөгүй байна” гэсэн тайлбарыг
өглөө.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн уртрагийн 104 градусаас зүүн хагасын
11.94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая гектар
талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаар
бэлтгэл ажил хангагдаад байгааг тус газраас мэдээлсэн байсан юм.