Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн нислэгээр эм, эмнэлгийн хэрэгсэл татан авна

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар Эм хангамжийн газраас томилогдсон ажлын хэсэг Эрээн-Замын-Үүдийн боомтод саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг татаж авах ажлыг эрчимжүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хилийн боомтын зөвлөлтэй хамтран ажиллаж эхэллээ.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын 4 дэх давлагаа буюу Омикрон хувилбарын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж, Монос Фарм ХХК, Энхийн шүүдэр ХХК, Нахиа ХХК, IVCO ХХК-ийн эмийн үйлдвэрүүд эм эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг нэг сараас дээш хугацаатай бүрдүүлэн ажиллаж байгаа аж.

Эдгээр үйлдвэрүүдийн шаардлагатай байгаа түүхий эд, ачаа барааны судалгааг авч Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яаманд асуудлыг танилцуулж, өнөөдөр БНХАУ руу тусгай үүргийн онгоц нисгэж татан авахаар болсон. Үүнд дуслын шингэн, дуслын системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслүүд багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *