Categories
мэдээ нийгэм

Тусгай цэцэрлэгийн хүүхдүүдийг цахимаар бүртгэхгүй

Улсын хэмжээнд даун, аутизм, хавсарсан оноштой, тархины саажилттай хүүхдүүдийг асран сувилж нийгэмшүүлдэг ганц цэцэрлэг байдаг нь аравдугаар цогцолбор төв байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аравдугаар цэцэрлэг ашиглалтад орох хүртэл тус цэцэрлэгт суралцах хүүхдүүдийг 186 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэхээр болжээ.

Сүхбаатар дүүрэгт байрлах тус цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 20-ноос 24-ний хооронд 09:30-17:00 цагт явагдах аж. Түүнчлэн цэцэрлэгийн элсэлтийг онлайнаар явуулахгүй учир эцэг эхчүүдэд цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж хүүхдээ бүртгүүлэх хэрэгтэйг холбогдох албаныхан сануулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *