Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчдийн мэдээллийг ил болголоо DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд үүрэг болгосноор тус яамны хамрах асуудлын хүрээнд хийж буй хяналт шалгалтын мэдээ, иргэдийн санал гомдлын шийдвэрлэлт болон цаг үеийн асуудлаар иргэд олон нийтэд тогтмол мэдээлэл өгдөг болсон. Энэ хүрээнд тус яамны газар хэлтсийн дарга нар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт нийт 3185 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 7331.48 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийн хилийн заагийг тодорхой болгох, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсчлэл, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны долоодугаар сарын нэгний өдрийн А/243 дугаар, мөн сайдын 2022 оны 11 дүгээр сарын гуравны өдрийн А/485 дугаар тушаалаар тус тус хязгаарлалтын бүсийн талбайг багасгаж, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг авсан.

2023 оны дөрөвдүгээр сарын тавны өдрийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 99 удаагийн тушаалаар нийт 298 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Мөн өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын нийт 13 амыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хориглосон. Үүнд: Баруун богино, Нүхт, Залаатын баруун богино, зүүн богино, Шажинхурах, Ширдэгт, Энхтайван, Ташгай, Манзушир, Тайна, Төрхурах, Чулуут, Бумбатын амуудад нийт 5900.12 га талбайд газар ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан байна.Монгол улсын Засгийн газраас Авлигатaй тэмцэх зорилгоор зохион байгуулж буй 5ш ажиллагааны хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудын байнга ил тод байх шилэн систем /shilen.gov.mn/ сайтад 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан зохион байгуулсан Тусгай хамгаалалттай газрын нээлттэй мэдээлэл сан буюу http://opendata.met.gov.mn/-аас Богдхан уул ДЦГ, Хөвсгөлийн БЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллүүдийг байршуулаад байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *