Categories
мэдээ нийгэм

Тусгаарлах байрны мөнгөө төлсөн иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт, Токио, Сөүл хот руу нислэг үйлдэж, өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг татан авахаар болсон.

Энэ удаагийн нислэгээр ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах юм.

Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд зөрүү мөнгөө авахдаа өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт ОБЕГ-т авчирч өгч, үлдэгдлээ авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *