Categories
мэдээ нийгэм

Төрөөд удаагүй нярайг улаан өнгийн цүнхэнд хийж хаясан байжээ

Өнгөрөгч 13-ны өдрийн 18:50 цаг орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь “Хөтөл цемент шохой ХК”-ийн үйлдвэрээс уруудах замаас эрэгтэй нярай хүүхэд олджээ. Хүүхдийг улаан өнгийн гар цүнхэнд хийж орхисон байсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн, сумын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж. Тус хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *