Бяцхан бүжин Мими гурван хөл, чихгүй төрсөн хэдий ч өдгөө эзнийхээ нэхэж өгсөн нэхмэл чихнүүдээр гангардаг болжээ. Мими-гийн эзэн 22 настай Родажиа Уэлш тэжээвэр амьтдын асрамжийн газарт ажилладаг бөгөөд эзэндээ гологдон хаягдсан гурван хөлтэй, чихгүй бүжинг асрамжлах болжээ. Калифорнийн сайхан сэтгэлт охин бяцхан бүжиндээ нэхмэл чихнээс гадна дэгжин малгай, цэцгэн гоёл хүртэл нэхэж өгдөг гэнэ. “Мими-д косплэй хувцас өмсгөж үздэг юм билүү гэсэн бодохтой зэрэгцэн түүнд хиймэл чих хийж өгч болох юм байна шүү гэсэн санаа анх төрсөн. Тэгээд л түүндээ зориулж янз бүрийн чихийг дэгээ зүүгээр нэхэж өгч эхэлсэн. Мэдээж зөвхөн чих биш баяр ёслолоор гангарах малгай, толгойн гоёл хүртэл нэхдэг болсон доо” гэж Родажиа Уэлш тайлбарлажээ.