Categories
гадаад мэдээ

Туркууд Доналд Трампын цахим хуудсыг хакерджээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын албан ёсны цахим хуудас руу нэгэн хакер халдаж, түүний зургийг Р.Т.Эрдоганы зургаар сольжээ. VICE.com цахим хуудаст энэ талаар мэдээлжээ. Энэхүү цахим хуудсыг Д.Трамп өөрт нь хаягласан өргөдөл хүсэлтэд ажилтнуудаараа дамжуулан хариу өгүүлэх зэрэг ажилд ашигладаг байсан аж.

Хакер уг цахим хуудасны мэдээллийн хэсгээс Доналд Трампын зургийг авч, Режеп Тайип Эрдоганы зургийг тавиад зогсохгүй “Аллахыг мартсан, улмаар өөрөө өөрийгөө мартахад хүрсэн хүмүүстэй адил байж болохгүй. Тэд бол ёс бус хүмүүс” гэсэн өгүүлбэр оруулжээ. Энэ өгүүлбэр нь нь Коран сударт байдаг нэг сургааль аж.

Халдлагыг RootAyyildiz нэртэй хакер үйлдсэн байна. Тэрээр халдлага үйлдэж байгаа бичлэгээ youtube хуудсандаа оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *