Categories
гадаад мэдээ

Туркт сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал болов

Турк улсын парламентын сонгуульд эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам ялж, засгийн эрхийг дангаар удирдахаар болсон талаар бид өмнөх мэдээгээрээ хүргэсэн. Эрх баригч намын дэмжигчид ялалтаа тэмдэглэн, нийслэл Анкара хотод баярын жагсаал хийж байгаа бол сонгуулийн дүнд сэтгэл хангалуун бус байгаа иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.

Курд үндэстэн голчлон амьдардаг Туркийн Диярбакыр, Нусайбин зэрэг хотуудад иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар цагдаа нартай мөргөлдсөн байна. Цагдаа нар жагсагчдыг зогсоохын тулд нулимс асгаруулагч хий, ус шүршигч ашигласнаар нөхцөл байдал улам хурцаджээ.

Түүнчлэн сонгуулийн урьдчилсан дүнг олон нийтэд мэдээлсний дараахан Нусайбин хотын нэгэн хүнсний дэлгүүрт дэлбэрэлт болж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Дэлбэрэлтийн учир шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгааны гэмтлээс болсон гэж дүгнэж байгааг орон нутгийн удирдлага мэдэгдлээ. Харин хүнсний дэлгүүрийн ойролцоо машинд суурилуулсан бөмбөг дэлбэрсэн гэх зөрүүтэй мэдээллийг олон улсын хэвлэлүүд цацаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *