Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган Рамадан сар дууссантай холбогдуулан мөргөл үйлдэж байгаад ухаан алджээ. Тэрээр Аташехир хотын Мимара Миан хэмээх сүмд мөргөл үйлдэж байхад бие нь муудсан байна. Ерөнхийлөгчийн цусан дахь сахарын хэмжээ гэнэт нэмэгдсэн аж. Туркийн төрийн тэргүүнд тэр даруйд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд “CNN Turk”-ийн мэдээлсэнээр Т.Эрдоган 20-иод минут сандал суусны дараа бие нь сайжирсан байна. Ерөнхийлөгчийн өөрийнх нь тайлбарласнаар цусан дахь сахарын хэмжээ нь нэмэгдсэнээс даралт нь ихэссэн аж.
Дашрамд дурдахад өнөөдөр Урак-Байрам хэмээх исламын шашинтнуудын баяр тохиож байгаа юм.