Categories
гадаад мэдээ

Туркийн Ерөнхий сайд ярилцлага өглөө

Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу “Haberturk” телевиз тус улсад
үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлага өгчээ. Тус улсын эсрэг ОХУ нь эдийн засгийн
хориг тавьснаас учирсан хохиролыг аль болох багасгах талаар шаардлагатай арга хэмжээг
авна хэмээн мэдэгдэв. Тус улсын бизнесменүүдэд тайван байхыг уриалсан байна. Үүний
хариуд Анкара ч арга хэмжээ авахаар төлөвлөсөн гэдгийг ч онцолжээ.

Оросын “Су-24” онгоцыг харван унагасан явдлын талаар ярихдаа агаарын
хилээ хамгаалсан гэсэн тайлбар өгөв. Тэгээд ч олон улсын дүрэм журмын дагуу ажилласан
болохыг онцолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *