Categories
мэдээ нийгэм

Туркээс ирсэн ачаанаас үл мэдэх нунтаг цагаан бодис илэрчээ

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ачаа тээш хадгалалтын хэсгийн заалнаас үл мэдэгдэх нунтаг цагаан бодис илэрчээ. Үүний улмаас олон хүнд амьсгал нь боогдох, ханиалгах шинж тэмдэг илэрсэн байна. Тус ачаа БНТУ-аас ирсэн байх бөгөөд дуудлага мэдээлэл өчигдөр 16:35 цагийн үед Онцгой байдлын албанд иржээ.

Мэдээллийн дагуу Онцгой байдал, Үндэсний аюулгүй байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын хамтарсан баг нисэх буудлын ачаа тээш хадгалалтын хэсгийн зааланд очиж, уг ачаа нь Монгол, Оросын хамтарсан “Мон-маг” ХХК-ийн барилгын зориулалтаар оруулж ирсэн UN1325 кодтой, 40х60 хэмжээтэй цаасан хайрцагт савласан бодис болохыг тогтоож, битүүмжлэн ҮАБ-ын агуулахад аваачсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *