Categories
мэдээ нийгэм

Төрийн зарим чиг үүргийг ТББ-ууд гүйцэт​гэхээр боллоо

БХБ-ын сайдын тушаалаар ТББ-ууд 3 жилийн хугацаатай гэрээгээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтггэхээр боллоо.

БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч М.Батбаатар, “Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн М.Түмэнжаргал , “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар нар өчигдөр гэрээнд гарын үсэг зурав.

Тус гэрээгээр:

  • Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо” болон түншлэгч 12 ТББ-д,
  • Барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”-нд,
  • Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг “Монголын барилгын үндэсний ассоциаци” болон түншлэгч долоон ТББ-аар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *