Жил, жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Улсын баяр наадмаа ёслол төгөлдөр эхлүүлдэг уламжлалтай билээ. Монгол төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл болсон есөн хөлт цагаан туг сүлдээ залж наадмын нээлт албан ёсоор эхэлдэг. Энэ жилийн наадмын нээлт болоход ганцхан хоног үлдээд байна.
2015 оны наадмаар ийнхүү есөн хөлт цагаан тугаа Төрийн ордноос, Төв цэнгэлдэх рүү уламжлал ёсоор төгөлдөр сайхан залсан юм.
Н.ЧИМЭГ