Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрний хажууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд далангийн дулааны шугам дамжуулах хоолойд хүн нас барж, шатсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд очиж ажиллахад хэргийн газарт эрэгтэй, эмэгтэй, хоёр хүнийг хоолойн тус газарт нь хутгалж амь насыг нь хөнөөсөн байжээ. Мөн цогцсыг шатаасан байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнууд хэргийг шалгаж, талийгаачдын хэн болохыг тогтоожээ. Талийгаачид тодорхой оршин суух хаяггүй 40 настай Н.Энхцэцэг, 48 настай Д.Батбаатар нар болохыг тогтоожээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд оршин суух Б.Батцэнгэл гэх 28 настай залуу, түүний хамтран амьдрагч 32 настай П.Эрдэнэтуяа нарыг баривчлан саатуулаад байгаа аж. Төрийн тусгай хамгаалалттай газар үйлдэгдсэн энэ хэргийн эргэнд тойронд чухам юу болж буй тухай “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн шинэ дугаарт дэлгэрэнгүй нийтлэв.