Categories
мэдээ нийгэм

Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн барилгыг нэгдсэн эмнэлэгийн зориулалтаар ашиглана

Засгийн газрынхуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаас 260 ортойнэгдсэн эмнэлгийн тухай шийдвэр хүмүүст сонин байх болов уу. Оффисын зориулалттай болгосон байсан Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглах тухай Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. 260 ортой эмнэлгийг ирэх наймдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар болсон байна. Шаардлагатай ажлуудыг концессоор гүйцэтгэх гэнэ. Манай улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахын зэрэгцээ хүн амын суурьшил, нягтрал, өвчлөлийн байдалд нийцүүлэн оновчтой болгох шаардлага бий. 2025 он гэхэд Монгол Улсад 2555 ортой, 12 эмнэлэгшаардлагатай гэсэн судалгааны дүн гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *