Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоогийн “Солонгос садаа” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрт “Хурган дотортой үйтэн хуаран дээл нэг сая таван зуун мянгын үнэтэй” дээлний захаас хийсэн сурвалжлага нийтлэгдлээ. Удахгүй сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан хүмүүст хамгийн их эрэлттэй байгаа монгол дээлний үнэ ханш хаана ямар үнэтэй худалдаалагдаж байгааг энэхүү сурвалжлагаас уншаарай.

Мөн энэ дугаарт хачирхалтай нэгэн мэдээлэл багтлаа. Учир нь монголын баячуудын алтан бурхныг солонгосын зартай хулгайч хулгайлан каргогоор хил дамнуулан худалдаж байсан гэвэл та итгэх үү. Тэр гэмт хэрэгтэн улсын бүртгэлд гадаадын иргэний хурууны хээ бүртгэлгүй байдгийг ашиглаад зогсохгүй манай цагдаа нарыг тохуурхан хурууны хээгээ хэргийн газар үлдээдэг байсан гэнэ шүү. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай сонины эрэн сурвалжлах албаны ноотой, ноцтой мэдээнүүд дэлгэгддэг “Баримт, үйл явдал”-ын 7-р нүүрнээс уншаарай.

Өдрийн сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлж, нийгмийн тусгал толь болж байдаг алдартай нүүр бол гуравдугаар нүүр юм. Энэ удаагийн гуравдугаар нүүрийг нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Солонгос садаа” нийтлэл чимжээ. Тэрбээр энэхүү нийтлэлдээ Солонгосын олон ангит сериалын талаар болон монголчуудад нөлөөлж байгаа нөлөөллийн талаар егөөтэй, сургамжтай талаас нь бичжээ. Та энэхүү нийтлэлийг уншаад огтхон ч уйдахгүй гэдэгт итгэлтэй байна.

Энэ долоо хоногийн гол сэдэв бол яах аргагүй хямдхан архинд хордож нас барсан таван хүний хэрэг билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан гурван хоног архи, согтууруулах ундааг худалдахыг хориглосон шийдвэр гарсан. Аливаа юманд сөрөг зүйл заавал байдгийн үлгэрээр цаана чинь “шаг”-ийн архи, пиво энд тэндгүй зарагдаж эхэлжээ. Энэ талаарх сурвалжлагыг өнөөдрийн дугаараас дэлгэрүүлэн унших боломжтой юм.

Алдарт аварга найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяртай хийсэн ярилцлага ч энэ дугаарт багтжээ. Тэрбээр уржигдархан болоод өнгөрсөн жүдо бөхийн УАШТ-ний +100 кг-н төрөлд анх удаагаа аваргалж ард түмнээ дахин баярлуулсан билээ. Энэ талаар болон түүний ирээдүйн зорилгын талаар түүнтэй цөөн хором ярилцсаныг өнөөдрийн дугаараас хүлээн авч үзээрэй.

Мөн удахгүй тоглолтоо хийх гэж байгаа МУГЖ Лосолын Болдбаатартэй хийсэн “Уран бүтээлийн хамгийн үнэнч шүүгч нь түмэн олон байдаг” ярилцлагыг сонирхон уншаарай. Тэрбээр удахгүй хийх тоглолтоо “Хун цагаан хайр” гэж нэрлэжээ.

Аян замын тэмдэглэл буланд Болор цомын эзэн Норовын Гантулгын бичсэн “Эзэн хааны халуун голомт дэлүүн болдогийн зулай дээрээс…” тэмдэглэл нийтлэгдлээ. Тэрбээр шинэ оны эхэнд нарны авшиг ерөөл авна гэж Дэлүүн болдогоо зориод иржээ. Түүний бичсэн аялгуут шүлэг шигээ тансагаар урлан хүүрнэсэн аян замын тэмдэглэлээс очоогүй ч гэсэн дэргэд нь очсон юм шиг сайхан мэдрэмжийг авнаа гэдэгт найдаж байна.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *