Categories
мэдээ улс-төр

Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг чөлөөлөв

Өчигдөр буюу наймдугаар сарын гурванд Засгийн газрын хуралдаанаас зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Үүнд: Ц.Цэнгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын, Ж.Баярцэцэгийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Д.Нямхүүг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Ш.Булга-Эрдэнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын, Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Ю.Идэрцогтыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Г.Нарангэрэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Н.Ариунболдыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын, А.Эрдэнэтуяаг Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөв.

Мөн УИХ-аас Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулан дараах агентлагийн дарга нарыг чөлөөлөв. Тодруулбал Ц.Жадамбааг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын, Д.Үүрийнтуяаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргын, С.Пүрэвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газрын даргын, Г.Өлзийбүрэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газрын, А.Хүрэлшагайг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын, Д.Баярсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын, Д.Болдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын, С.Мэндсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын, Ц.Азбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрын даргын, С.Жавхланбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрын даргын, Э.Одбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулан Д.Ганхуягийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоол баталжээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо.

Томилолтын хугацаа нь дууссан гаднын улс оронд Монгол Улсаа төлөөлөн суух зарим Ерөнхий консулыг чөлөөлж, томилгоо хийлээ. Эрхүү хотод суух Монгол Улсын Ерөнхий консулаар Л.Амарсанааг, Киргиз улсын Бишкек хотод суух Монгол Улсын Ерөнхий консулаар Т.Ганболдыг тус, тус томилсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *