Categories
мэдээ нийгэм

Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв

Өнөөдөр Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээллээ. “Хүүхэд бүрт ижил гараа олгоё” хэмээн нэрлэсэн уг шаардлага нь ирэх оны төсөвт хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг 5.98 тэрбум төгрөг хэвээр үлдээхийг шаардаж байгаа аж.

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны гишүүд “2019 оны Улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээний төсөвт уг санхүүжилтийг 2.6 тэрбум болгон бууруулсан. Энэ нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг цаашид хаах бодлого баримталж, хүүхэд хамгааллын эсрэг төрийн бодлого явуулж байна” хэмээн онцлов.

Өнгөрсөн онд улсын төсөвт 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаж байсан бөгөөд улсын хэмжээнд 431 төвд 5275 хүүхэд хамрагдаж, 1024 ажлын байр бий болжээ. Төр жил бүр 80 тэрбум төгрөгөөр шийдэх асуудлыг Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид 5.8 тэрбум төгрөгт шийдэж, төрд ирэх хүнд ачааллыг бууруулж, хүүхэд хамгааллын бодлогыг бодитоор хэрэгжүүлдэг. Тиймээс хүүхэд хамгаалал, хүүхдийн тэгш эрхийн эрхийн төлөө шаардлагыг хүлээн авч, нааштайгаар шийдэж өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *