Categories
мэдээ нийгэм

​Төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд хэрэглэдэг автомашины тоо буурчээ

Төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд хэрэглэдэг автомашин 2012 онд 6857, 2016 онд 6880 ширхэг бүртгэгдсэн байна. Засгийн газраас албаны автомашины хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авснаар 2017оны эцсээр 6020 автомашин тоологдсон байна. Төрийн өмчит хуулийн этгээдийн автомашины тоо 860-аар багасгаснааар нэг жилд зардал 5 тэрбум төгрөгөөр буурчээ.

Төрийн байгууллагуудын суудлын автомашин тоо буурчээ

Төрийн байгууллагад ашиглагдаж буй суудлын автомашиныг зориулалтаар нь албан тушаалын, албан ажлын, дуудлагын, хөдөө ажлын, тусгай үйлчилгээ /галын, түргэний, гүйцэтгэх ажлын гэх мэт/ гэж ангилдаг. Энэхүү ангиллаас албан тушаалын болон албан ажлын автомашины хэрэглээг хязгаарлах, хяналт тавих зэрэг асуудлууд яригдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *