Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчийн байрны төлбөрийн 50 хувийг төрөөс санхүүжүүлэх төсөл боловсруулжээ

Нийслэлийн харьяа төрийн байгууллагад ажилладаг ч орон сууц авахад урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх журмын төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас боловсруулжээ. Албан хаагчдад эмч, багшаас эхлээд бусад ажилтнууд орох боломжтой юм. Тус журмыг “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-өөр барьсан орон сууцыг борлуулах, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлэх хүрээнд боловсруулсан аж.

Нийслэлийн харъяа төрийн байгууллагад ажилладаг албан хаагч нь тус байгууллагадаа гурваас доошгүй жил ажилласан байх ёстой аж. Энэхүү журмыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, энэ сард нийслэлийн ИТХ-аар хэлэлцэх юм байна. Хэрэв батлагдвал шаардлага хангасан иргэд нийслэлээс дэмжлэг авч, зээлд хамрагдан ирэх сараас ашиглалтад орох гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн орон сууцуудаас худалдан авах боломж бүрдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *