Categories
гадаад мэдээ

Түргэн хоолныхон ажил хаялт зарлажээ

АНУ-ын томоохон хотуудад түргэн хоолны газрын ажилчид цалингаа нэмэх, ажлын ая тухтай нөхцөл бүрдүүлж өгөхийг шаардаж тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү жагсаалд оролцож буй ажилчид фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээний тусламжтайгаар цугларсан хэмээн Нью Йорк хотын цагдаагийн дарга Реймонд Келли онцолсон байна. Тэрбээр “Жагсаалд оролцож буй хүмүүс эрх ашгаа хамгаалахын тулд цугларсан ч гэсэн АНУ-д олон нийтийн сүлжээ аюул дагуулж эхэллээ” гэж хэлжээ. Ажил хаялтад Нью-Йорк, Чикаго, Детройт, Бостон, Атланта, Хартфорд, Лос Анжелес зэрэг 60-аад хотын сүлжээ рестароны ажилчид оролцжээ.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид 20 мянгад хүрсэний дараа тус улсын Ерөнхийлөгч Барак Обама жагсаал зохион байгуулсан хүмүүсийн нэг Майкл Гонзалезтэй  цалингийн асуудлаар ярилцсан гэв. Гонзалез хэлэхдээ“ Бид цагт 15 долларын хөлс авахыг хүсч байна. Ихийг хүсээгүй” хэмээжээ. Дээрх жагсаалын улмаас АНУ-д үйл ажиллагаа явуулдаг 5000 гаруй түргэн хоолны газар хаалгаа барьсан гэнэ. Мөн Техас, Вашингтон хотноо сувилагч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, тайван жагсаал зохион байгуулж “Обамаг гадны асуудалд хөндлөнгөөс оролцохгүйгээр, ард түмэндээ анхаарал тавих”-ыг шаарджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *